Шууд Chart

Д.Арвин гишүүн төрөх эмнэлэг цэвэрлэв

2015-02-23 15:26:46

Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ барилга өнгөрөгч 2011 оноос баригдаж эхэлсэн бөгөөд удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм. Төрөх эмнэлгийг ашиглалтад орох болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа аж. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Арвин тус төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхийн өмнөх их цэвэрлэгээний ажилд биечлэн оролцлоо.

Төрөх эмнэлгийн шинэ байр ирэх гуравдугаар сарын наймны өдөр нээлтээ хийх бөгөөд энэхүү шинэ төрөх эмнэлэг нь зөвхөн Баянзүрх дүүрэгт харьяалагдаад зогсохгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон эмнэлгийн нэг болох ёстой гэдгийг Д.Арвин гишүүн энэ үеэр онцлон хэлсэн юм
Тус төрөх эмнэлэг нь 150 эх хүлээн авах хүчин чадалтайн зэрэгцээ ачаалал ихтэй үед 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна. Түүнчлэн долоон давхар барилга нь зоорийн болон техникийн давхартайгаас гадна 200 гаруй авто машин зогсох талбай, явган хүний зам бүхий тохижилтыг хийжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Арвин гишүүн төрөх эмнэлэг цэвэрлэв  
Үзсэн: 1672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй