Шууд Chart

УИХ-ын дарга айлчлалаа эхлүүллээ

2015-02-23 15:41:53

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн  урилгаар энэ сарын 23-27-ны  өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр Япон Улсад хүрэлцэн очлоо. УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд хөтөлбөрийн дагуу дараах уулзалтуудыг хийх юм. Тодруулбал:

Хоёрдугаар сарын 24-ны өдөр:
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийнэ.
Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзана.
Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана.
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай  уулзалт хийнэ.
 
Хоёрдугаар сарын 25-ны өдөр:
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхана.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дарга айлчлалаа эхлүүллээ  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй