![](/uploads/201502/news/thumb/1e67d6d9ce5d50260ff318c1355a20d3_x3.jpg)
"Зууны тулаан болно" хэмээн яригдаад буй мэргэжлийн боксын өнөө цагийн аваргуудын тулаанын тасалбар 15 минутын дотор зарагдаж дуусчээ.
Мэргэжлийн боксын рингэнд 47 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй, өнөө цагийн боксын хамгийн хурц од Флойд Мейвезер, замналынхаа туршид хуруу дарам цөөн ялагдал хүлээж байсан Филиппин боксчин Мэнни Пакьяотой Лас-Вегасын MGM Grand-д тавдугаар сарын 2-нд тулалдах юм.
Мөн MGM Grand зочид буудлын удирдлагын мэдээлснээр "Тулаан болох өдрийн бүх өрөөгөө ердөө гуравхан минутын дотор захиалж дуусгасан, сул өрөө огт үлдээгээгүй" гэнэ.
Мөн Мейвезер тулааны талаар албан ёсоор мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Дэлхий даяараа хүлээж байсан тэр зүйл сая биеллээ оллоо. Пакьяотой хийх тулаан тавдугаар сарын 2-нд товлогдлоо. Би фанатууддаа энэ тулааныг бэлэглэнэ гэж амласандаа хүрлээ. Тавдугаар сарын 2-нд бид түүхийг бүтээх болно. Энэ боломжийг битгий алдаарай” хэмээн өгүүлжээ.
Энэ тулаан зөвхөн боксын түүхэнд бус мэргэжлийн бүх спортын түүхэн дэх хамгийн өндөр бай шагналтайгаараа "зартай" тулаан болох юм. Тус тулаанд оролцсоныхоо төлөө Мейвезер 150 сая ам.доллар хүртэх бол Мэнни Пакьяо 100 сая ам.доллар авах юм.
Мейвезер, Пакьяо нарын тулааны тасалбар хормын дотор дуусчээ | ||
Үзсэн: 1442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.