Хоёрдугаар сарын 24-ний өдөр буюу өнөөдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Ноён уул нохойд ноцуулж, ноёдын хатавчинд ард өлсөв”, “Л.Лхасүрэн: Монгол ямаа дэлхийд данстай боллоо”, “Экспортын өсөлтийн 40 хувь нь ашигт малтмалын салбарт ногджээ”, “Хүн шувуу нислээ” зэрэг мэдээллийг онцлон нийтлэжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Иргэд цагаан сараар замын хөдөлгөөндөө соёлтой оролцжээ”, “УИХ-ын дарга Японд очлоо”, “Х.Цогтсайхан: Дээд шүүхийн шийдвэр гарч ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нар суллагдсан” зэргийг нийтлэсэн байна.
“Улс төрийн тойм” сониноос “Шинэ баячуудын гажуудал буюу Ц.Мянганбаяр”, “Өлсгөлөн зарлагчид тэмцлийн хурц хэлбэрт шилжив”, “Геологи, хайгуулынхан чуулна”, “Шүүмжлэх донгийн вирус зарна” зэрэг онцлог мэдээ, материалыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Ц.Оюунбаатар: МАНАН-гийн үед үүссэн эдийн засгийн хямрал туйлдуулж байна”, “Хавтаст хэрэг шатаасан этгээдийг шүүнэ”, “Геологич амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ”, “Амьдралын даатгал нь хүний эрх хэрэгжүүлэх санхүүгийн хэрэгсэл” зэргийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Г.Сүглэгмаа: Багшлах эрхийн шалгалтыг ирэх сарын дундуур авна”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье”, “Авто машины худалдаачид нийслэлтэй санал нэгдэхгүй байна” зэрэг материалуудыг уншиж болно.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт "Ж.Батсуурь: Эдийн засагтай холбоотой асуудалд бага улстөржөөсэй”, “Гандантэгчинлэн хийд хэдийнэ сүсэгтнүүдийн хөлд дарагджээ”, “Эх орноо хамгаалагчдад хүндэтгэл үзүүллээ”, “Гуравдугаар төрөх эмнэлэг ирэх сард нээлтээ хийнэ” зэрэг мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.