Шууд Chart

Сар шинээр шагнуулсан аймгийн арслангууд

2015-02-24 14:39:17

 

МҮБХ-ноос жил бүр сар шинийн бөхийн барилдааны үеэр аймгийн арслангууд шагнадаг уламжлалтай. Модон хонь жилийн сар шинийн баяраар шагнуулсан шилдэг аймгийн арслангуудыг товч танилцуулъя.

Ахмад аймгийн арслангууд:

1. Сапаргажын Силамбек /Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат/

ААШБ-нд 1977 онд түрүүлж аймгийн арслан цол авсан, аймгийнхаа наадамд 1977 онд үзүүрлэн, 1981, 1984 оонд шөвгөрсөн.

2.Сэрээгийн Уртнасан /Булган аймгийн Сайхан сумын харьяат/

ААШБ-нд 1979 онд түрүүлж аймгийн арслан цол авсан, Булган, Дундговь аймгийн наадамд 1974, 1978 онд үзүүрлэсэн

3.Данхын Батсуурь /Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат/

1980 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол авч, 1977 онд үзүүрлэсэн. 1975 оны ААШБ-нд үзүүрлэсэн.

4.Норжмоогийн Гомбожав  /Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат/

1994 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол авсан. Аймаг, сумын наадамд олон жил сайн барилдсан, багш дасгалжуулагч.

5.Ёндонгийн Мөнхцоож /Ховд аймгийн Чандмань сумын харьяат/

1988 онд Ховд аймгийн АШБ-нд түрүүлж аймгийн арслан цол авсан. 1989 онд Орхон аймгийн наадамд түрүүлсэн. Самбо бөхийн спортын мастер.

6. Өлзийбаярын Насанжаргал /Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат/

1985 онд аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Аймгийн наадамд 1988, 1989 онд 2 удаа шөвгөрсөн. 1985-1989 оны УАШБ-нд бүсээс шалгаран барилдаж байсан. Чөлөөт бөхийн ОУХМ, олон шавьтай шилдэг дасгалжуулагч.

7.Жамбын Чулуунжав /Ховд аймгийн Алтай сумын харьяат/

1988 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Жүдо бөхийн спортын мастер, олон шилдэг бөхчүүдийг төрүүлсэн дасгалжуулагч. Хүү Ч.Булганхүү нь аймгийн арслан.

8.Нацагийн Тогтохжаргал /Увс аймгийн Өмнөговь  сумын харьяат/                                                       

1980 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Мөн 1986 онд Увс аймгийн баяр наадамд түрүүлсэн. Улс бүсийн АШБ-нд олон жил шалгаран амжилттай барилдсан.

9.Ванжилын Ванчигдорж  /Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат/

1985 онд бүсийн тэмцээнд амжилттай барилдан аймгийн арслан цол авсан. Аймгийн наадамд 3 шөвгөрсөн, 1982 онд ААШБ-нд түрүүлсэн.

10.Гүүдоржийн Баяраа /Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат/

1986 онд ААШБ-нд түрүүлж аймгийн арслан цол авсан. Улс аймгийн баяр наадам, бусад барилдаанд олон жил амжилттай барилдсаны дотор МНТ-ны 750 жилийн ойгоор 4 давсан. Спортын дэд мастер.

11.Жамсранжавын Загдсүрэн /Багануур дүүрэг/                     

Багануур дүүргийн баяр наадамд 1991, 1994 онд түрүүлж, 2002 онд үзүүрлэн, 1992, 1996, 1998 онд шөвгөрсөн,  спортын мастер.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сар шинээр шагнуулсан аймгийн арслангууд  
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй