Шууд Chart

"Сити" болон "Барса"-гийн өнөө шөнийн тоглолт анхаарлын төвд байна

2015-02-24 16:30:31

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:45 цагаас “Сити” талбай дээрээ Испанийн алдарт “Барселона” клубыг хүлээж авч, Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолтоо хийнэ. Өнгөрсөн жил энэ хоёр баг яг энэ шатанд учраа таарахад “Барса” өрсөлдөгчөө талбай дээр нь 2:0-ээр буулгаж авч байжээ. 

Тэгвэл энэ удаагийн тоглолтын өмнө “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини,
хагас хамгаалагч Самир Насри нар асуултанд хариулсан байна. Тэд жийрхэж байгаа нь уг ярианаас ил боллоо. 

Мануэль Пеллегрини "Месси бол дэлхийн хамгийн шилдэг тоглогч. Гэсэн ч би зөвхөн Мессиг л зогсоох талаар бодохгүй байна.  Зөвхөн түүнийг зогсоосон ч гэсэн “Барса”-д өөр сайн тоглогчид олон бий.  Тийм болохоор бид бөмбөгийг аль болох илүү эзэмшихийн төлөө тоглох хэрэгтэй байна.  Харин бөмбөг эсрэг багт байхад Месси болон бусад тоглогчдыг сайн хамгаалах шаардлагатай" хэмээн ярьжээ.

Харин Самир Насри хэлэхдээ "Месси бол өөр гаригийн хүн. Түүнтэй өрсөлдөх хэмжээний тоглогч гэвэл зөвхөн Кристиано Роналдо л байгаа. Харин Агуэро бол Суарез, Неймар хоёроос илүү гарна уу гэхээс дутах зүйлгүй. "Барса"-гийн хамас хамгаалагчдын хувьд Шави, Иньеста бол сүүлийн жилүүдэд хамгийн шилдэг хагас хамгаалагчид байсан. Гэхдээ Иньестагийн тоглолт надад илүү таалагддаг. Тэр бол довтолгоонд илүү олон хувилбарыг бий болгож чаддаг. Гэхдээ тэд сүүлийн үед хурдан довтлохыг илүүд үздэг болсон нь тэдний эсрэг тоглох хоёр тоглолтыг илүү нээлттэй болгох байх" " гэжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Сити" болон "Барса"-гийн өнөө шөнийн тоглолт анхаарлын төвд байна   
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй