Шууд Chart

“Аав” кино тун удахгүй

2015-02-24 16:46:57

Драмын урлагийн нүүр царай болсон чадварлаг уран бүтээлч соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл тун удахгүй нээлтээ хийнэ.

Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглосон байна.

“Аав” кинонд охиныхоо жаргал зовлонг хуваалцаж яваа эцэг хүн уужуу ухаан, тэнүүн хайраараа амьдралыг хэрхэн туулж байгаа тухай өгүүлдэг аж. Уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй энэхүү бүтээлээр тэд эцэг эхийн хайр, хүн хүнээ хайрлах нь ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулахыг зорьжээ.

“Аав” уран сайхны киноны гүйцэтгэлийн ажлыг монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж яваа “Black Zebra” студийн хамт олон ажилласан юм. Харин дууг нь дуучин С.Наран жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтран дуулжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Аав” кино тун удахгүй  
Үзсэн: 2068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй