![](/uploads/201502/news/thumb/57159dbcb3b8a48401a2427fa3903d9e_x3.jpg)
Аваргуудын лигийн шөвгийн 16-д энэ жил дахин учраа таарч, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төв болоод байсан “Манчестер Сити” болон “Барселона” клубын тоглолтод "Сити" дахин ялагдал хүлээлээ.
Манай цагаар өнгөрсөн шөнө болсон хоёр багийн тоглолтод “Сити” мөн л талбай дээрээ 1:2-оор хожигдсон байна. Ингэснээр "Сити" хоёр жил дараалан "Барса"-д хожигдоод байна.
Өмнөх учраанд "Сити"-гээс Демичелис улаан хуудас авч байсны адил энэ жил Клиши 74 дэх минутад улаан хуудас авсан байна.
Энэ тоглолтын 16, 30 дахь минутад "Барса"-гаас Луис Суарез хоёрыг оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Эхний хагасаас л “Барса” илт илүүрхэж, талбайн төвөөр хүссэнээрээ довтолж, гоол оруулж байсан.
Харин хоёрдугаар хагаст “Сити” огт өөр түвшний тоглолт үзүүлж, 69 дэх минутад Агуэро тооны харьцааг ойртуулсан. Үлдсэн хугацаанд дахиад ч гоол оруулж болохоор байсан боловч Клишигийн хэрэггүй алдаа багаа хөөдлөө. Харин шүүгчийн мэдлийн цагт Месси торгуулийн цохилт цохисон ч Жо Харт хааж, багтаа бага ч гэсэн боломж үлдээв.
"Барса" жил дараалан "Сити"-г буулган авлаа | ||
Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.