![](/uploads/201502/news/thumb/9f468d65b16f945febbcb0d9d6e2d6bc_x3.jpg)
“Дүнжингарав-2015” хаврын уралдаан энэ сарын 21-22-ны өдрүүдэд болох байсан ч цаг агаарын байдлаас хойшилсон. Энэхүү уралдаан ирэх бямба гарагт буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр болох юм. Эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааныг нэг өдөр явуулах аж.
"Дүнжингарав-2015" хаврын бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр
2014 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр
1. Эрлийз дээд нас мордох 07.00 цаг
Эрлийз дээд нас гараанаас гарч уралдах 08.00 цаг
Эрлийз дээд нас барианд орох 08.30 цаг
2. Азарга мордох 09.00 цаг
Уяачид, уралдаанч хүүхдүүдийн ээжүүд цацал өргөх
Азарга гараанаас гарч уралдах 11.00 цаг
Азарга барианд орох 11.30 цаг
3. “Дүнжингарав-2015” хаврын бүсийн уралдааны нээлт,
“Дүнжингаравын хишиг-Өргөө гэр” гардуулах ёслолын ажиллагаа 11.40 цаг
4. Их насны морь мордох 12.10 цаг
Уяачид, уралдаанч хүүхдүүдийн ээжүүд цацал өргөх
Урлагийн тоглолт
Их насны морь гараанаас гарч уралдах 13.30 цаг
Их насны морь барианд орох 14.00 цаг
5. Соёолон насны морь мордох 14.30 цаг
Уяачид, уралдаанч хүүхдүүдийн ээжүүд цацал өргөх
Урлагийн тоглолт
Соёолон насны морь гараанаас гарч уралдах 16.30 цаг
Соёолон насны морь барианд орох 17.00 цаг
6. Цоллох, бай шагнал гардуулах 17.30 цаг
Жич: Морины бүртгэл 2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын дунд сургууль дээр явагдана.
2015 оны хоёрдугаар сарын 28-ны өглөө Хүйн долоон худагийн Цагаан хөтөлд бүртгэх ба тухайн насны морь мордохоос хоёр цагийн өмнө бүртгэлийг хаана.
“Дүнжингарав-2015” хаврын уралдаан ирэх бямба гарагт болно | ||
Үзсэн: 2047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.