
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх журмыг баталсан байна. Ингэхдээ авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулсан аж. Тодруулбал, авто машины улсын дугаар:
-1, 6 гэх тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
-2, 7 гэх тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
-3, 8 гэх тоогоор төгссөн бол гуравдугаар сард
-4, 9 гэх тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард
албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.
Өмнө нь авто машины албан татвар хураах ажлыг зургаадугаар сарын 24-нийг хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг байсан бол энэ оноос ийнхүү нэг журмаар зохицуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболд “Журам хоёрдугаар сарын сүүлээр батлагдсан учраас авто машиных нь улсын дугаар “1, 2, 6, 7”-гоор төгссөн жолооч нар зургаадугаар сарын 1-ээс өмнө ямар ч торгууль төлөлгүйгээр татвар, хураамжаа төлөх боломжтой. Харин ирэх оноос энэ журмаараа явах болно. Түүнчлэн Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “smartcar”-аар дамжуулан албан татварыг онлайн, мобайл банк зэргийг ашиглан төлж болох боломжийг нээсэн. Тэгэхээр иргэд төлбөр хураах цэгүүдэд дараалал үүсгэх шаардлаггүй болж байгаа юм” гэлээ.
Харин Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Автотээврийн хэрэгслийн татвар, хураамжаас төвлөрсөн мөнгөн хөрөнгийг замын өргөтгөл, зам засах, чулуун зам бий болгох гэх зэрэг ажилд зарцуулдаг. Энэ жилийн хувьд Гачууртын 11 км замын шинэчлэл, Яармагийн автобусны буудлын эцсийн зогсоолыг Нисэхийн эцсийн буудалтай холбох замын ажил, Чингэлтэй- 7 буудал чиглэлийн замын өргөтгөл, Шарга морьт чиглэлийн 16,3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил гэх мэт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн зургаан дүүргийн хороолол доторх зам засварын ажилд 1.5 тэрбум төгрөг, Хороо, дүүргүүдийн авто замыг камержуулахад 4.2 тэрбум төгрөг, гэрэлтүүлэг, зам засварын ажилд 5 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоо гарсан байгаа” гэв.
Энэ жил автомашины татварыг есөн дүүргийн татварын хэлтэст хурааж байгаа бол бүртгэл хийх хоёр цэг, оношлогоо хийх гурван цэг ажиллуулж байгаа аж.
Түүнчлэн нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт байгаа том оврын авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө нийслэлийн татварын хэлтсийн холбогдох дансанд төлөхийг сануулав. Хэрэв заасан хугацаанд албан татвараа төлөхгүй бол журмын 4.1-д заасны дагуу захиргааны хариуцлага тооцох аж.
Дашрамд дурдхад автотээврийн хэрэгслийг албан тавар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлж, албан журмын даатгалд даатгуулсны дараа техникийн үзлэгт хамруулан нэгсэн нэг наалт олгох бөгөөд энэ нь гаднаасаа уншигдах боломжтой чиптэй байх гэнэ.
Түүнчлэн автотээврийн татварын хэмжээ нэмэгдээгүй ажээ.
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д |
Дүүргүүд |
Байршил |
Хугацаа |
Цагийн хуваарь |
1 |
Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар |
Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
2 |
БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр |
БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд |
|
Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00 |
3 |
БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр |
БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд |
|
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
4 |
СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр |
СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд |
|
Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30 |
5 |
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс |
СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-17.30 |
6 |
Хан-Уул дүүргийн татварын хэлтэс |
ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр |
|
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
7 |
Баянгол дүүргийн татварын хэлтэс |
БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
8 |
Баянзүрх дүүргийн татварын хэлтэс |
БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд |
|
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
9 |
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс |
СХД-ийн 18 дїгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд |
|
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
10 |
Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс |
ЧД-ийн 4 дїгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим" |
|
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
11 |
Сїхбаатар дүүргийн татварын хэлтэс |
ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд |
|
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
12 |
Налайх дүүргийн татварын хэлтэс |
Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд |
|
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
13 |
Багануур дүүргийн татварын хэлтэс |
Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд |
|
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
14 |
Багахангай дүүргийн татварын хэлтэс |
Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд |
Автомашины албан татварыг улсын дугаар харгалзан төлнө | ||
Үзсэн: 4026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.