Шууд Chart

Дархан аварга А.Сүхбат, Их мастер А.Энхтуул нар халз тоглоно

2015-02-26 10:40:53

Азийн шатрын холбоонд мэргэжилтнээр ажиллах урилга аван ирэх сарын эхээр АНЭУ-ыг зорих гэж буй шатрын Их мастер А.Энхтуул, Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат нар өнөө орой шатраар өрсөлдөнө. Тэд өнөөдөр 17:30 цагаас "5D фитнесс клуб"-т шатрын халз тоглолт хийх юм.

Биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулан нэгэн зэрэг хүчний дасгал хийхийн хажуугаар шатрын түргэн тоглолт тоглож өрсөлддөг энэ төрлийг олон улсад "CrossFit Chess" гэж нэрлэдэг байна. Их мастер А.Энхтуул "Тоглолт тун сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй" гэж мэдэгдлээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дархан аварга А.Сүхбат, Их мастер А.Энхтуул нар халз тоглоно  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй