Шууд Chart

Ноён уулын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

2015-02-26 11:05:13

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх тухай хуулийн төслийг эсэргүүцэж Ноён уулаа аврахаар 13 хоног өлсгөлөн зарласан билээ. Тэд мөн Урт нэртэй хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулж Ноён уулыг тусгайлан дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийг Ерөнхийлөгчөөс шаардсан юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгмийн ТББ-ууд хамтран Ноён уулын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болжээ. Хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 11:00 цагаас болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ноён уулын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ   
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй