Долоо хоногт бүрийн даваа гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр концессийн зарим гэрээ байгуулах эрхийг Аж үйлдвэрийн яаманд олголоо. Тодруулбал, концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан байна.
Концессийн гэрээгээр баригдах замын ажлууд дөрөвдүгээр сараас эхэлнэ | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.