Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дотоод, гадаад худалдааг Аж үйлдвэрийн сайд эрхлэхээр болсон билээ. Иймээс “Гаалийн тарифын зөвлөлийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоол гаргахаар тогтлоо. Гаалийн тарифын зөвлөл нь манай улсын эдийн засгийн ашиг сонирхол, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор гаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох чиглэлээр дүгнэлт, санал гаргах, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болон худалдааны нэн тааламжтай тариф хэрэглэх хэлэлцээр байгуулсан улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнд тарифын нэн тааламжтай нөхцөл олгох, хөгжингүй орнуудаас үзүүлдэг тарифын хөнгөлөлтийг ашиглах талаар тарифын хэлэлцээ хийх санал боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав | ||
Үзсэн: 1173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.