Засгийн газраас шүүх, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хорих ангиудын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа билээ. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгон зохион байгуулахаар болжээ.
Тус хорих ангийг жирийн дэглэмтэй болгон өөрчлөн зохион байгуулахад харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй, нэмэлт тоноглол хийх шаардлагагүй тул хөрөнгө, санхүүгийн хүндрэл гарахгүй хэмээн үзсэн байна.
Чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй болголоо | ||
Үзсэн: 1811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.