Шууд Chart

Таэквондогийн УАШТ дүнгээ гаргажээ

2015-02-26 14:26:24

Таэквондогийн насанд хүрэгчдийн 22 дахь удаагийн УАШТ Спортын төв ордонд энэ сарын 24-25-нд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд хот, хөдөөгийн 26 байгууллагын 190 тамирчин эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдсөн байна. 

Тус тэмцээний шилдэг шүүгчээр О.Хос-Эрдэнэ, дасгалжуулагчаар Г.Анхбаяр, Б.Насанбаяр (эрэгтэй), Г.Оюун-Эрдэнэ (эмэгтэй) нар шалгарчээ. Багийн дүнгээр “Алдар” спорт хороо 69 оноогоор илүүрхэж тэргүүн байрын эзэд болж, ҮБТДС 58, Орхон аймаг 50 оноогоор удаалсан байна.

Олимпийн таэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг БНСУ-д үйлдвэрлэсэн “Ай кросс” компанийн цээж, толгойн хамгаалах хэрэгслийг ашиглан шүүн явуулжээ.

Тэмцээний дүн:

Эмэгтэй:

-46 кг: 1.Ө.Номинзул (Харцага) 2. Б.Оюунчулуун (Олимп) 3.Б.Дуулиан(Дорнод), Э.Эрдэнэсүрэн (Хөтөл)

-49 кг: 1.С.Янжинлхам (Алдар) 2. М.Сувд-Эрдэнэ (Сэлэнгэ) 3.П.Номинчимэг (Хөтөл), Б.Энхжаргал (Ховд)

-53 кг: 1. Г.Оюун-Эрдэнэ (Алдар) 2. Б.Мөнхтуяа (Харцага) 3.Б.Баасанханд (Орхон), Э.Энхчимэг (Эхлэл)

-57 кг: 1.Р.Алтантуяа (Орхон) 2.Б.Эрдэнэсүрэн (Ховд) 3.Э.Ганцэцэг (Дорнод), З.Оюунтөгс (Эхлэл)

-62 кг: 1.Э.Хишгээ (ҮБТДС) 2. С.Уранбилэг (Хөтөл) 3. У.Ханд (ҮБТДС), Н.Хулан (Багануур)

Эрэгтэй:

-50 кг: 1.Э.Буяншагай (Олимп) 2. М.Энхжаргал (Дорнод) 3.М.Мөнхбат (Хөтөл), Ц.Түвшинзаяа (Харцага)

-54 кг: 1. Б.Буянтулга (Дорнод) 2.Б.Гандорж (Хөтөл) 3.Д.Амгаланбаяр (Харцага), Б.Батхүү (ҮБТДС)

-58 кг: 1.М.Түмэнбаяр (Алдар) 2.Б.Батбилэг (Дархан) 3. Ү.Ган-Эрдэнэ (ҮБТДС), М.Мөнхням (Орхон)

-63 кг: 1.М.Билгүүн (Алдар) 2.С.Үржинжав (Орхон) 3.А.Нацагдорж (Алдар), Р.Чинбаатар (Харцага)

Дашрамд дурдахад, Монголын олимпийн таэквондогийн холбооны шигшээ багийн тамирчид энэ сарын 27-30-ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотноо болох олон улсын тэмцээнд оролцоно. Мөн ирэх гуравдугаар сарын 27-нд Улаанбаатар хотноо оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Таэквондогийн УАШТ дүнгээ гаргажээ  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй