"Хайртайгаа хэлье", "Аавын минь бичсэн захиа" зэрэг дуугаараа та бидний танил болсон залуу дуучин МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА П.Жимсээ нар дуу хуураар хөглөгддөг монгол түмэндээ зориулаад "Монголоороо" хэмээх нэртэй аялан тоглолтоороо бэлэг барихад бэлэн болжээ.
Тоглолт ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 21-нийг дуустал монгол нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа дуунд дуртай дуучин түмэндээ үргэлжлэн хүрэх юм байна.
Тоглолтын ивээн тэтгэгч байгууллагаар "Соёмбо" даатгал, "МТХ" компани, "Медиа порт" мэдээллийн консерциум, "Эрдэнэ" дизайн зэрэг компаниуд ажиллажээ.
"Монголоороо" аялан тоглолт хийнэ | ||
Үзсэн: 1974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.