Шууд Chart

Барилгын салбарынхан гурван талт хэлэлцээр байгуулав

2015-02-26 15:19:43

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яаман дээр барилгын салбарынхны  гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. Төрийг төлөөлж Барилга хот байгуулалтын яам, хувийн хэвшлийнхнийг төлөөлж ажил олгогчид, түүнчлэн барилгын салбарын төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Тодруулбал, БХБ-ын сайд Д.Цогтбаатар, БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баярсайхан, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга М.Батбаяр, Барилга, Нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Б.Баасан нар БХБЯ-ыг төлөөлөн оролцсон бол Барилгын үйлдвэрчний эвлэлийг төлөөлж, тус холбооны гишүүд болох Н.Энхцэцэг, Н.Хишигжаргал, Р.Элбэгбаяр нарын хүмүүс түүнчлэн барилгын салбарын ажил олгогчдын төлөөлөл оролцсон юм.

Энэхүү гурван талт хэлэлцээр нь барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой бөгөөд зургаан заалт бүхий баримт бичиг юм. Гарын үсэг зурах арга хэмжээний үеэр БХБ-ын сайд Д.Цогтбаатар “Төрийн ажлыг хийх явцад маш олон зүйлд гарын үсэг зурж байна. Энэ бүхэн зүгээр л арга хэмжээ төдийхөн болоод өнгөрдөггүй байгаасай л хүсэж байна. Өнөөдрийн бидний зурж байгаа баримт бичиг нь зүйл заалттай, хийх ажил нь тодорхой, буух эзэн, хариуцах хүнтэй тул цаасан дээр буусан бүхий л зүйлсийг ажил хэрэг болгож үр дүнг нь үзье. Үр дүнг нь харахын тулд бүгдээрээ хамтарч ажиллая. Гарын үсэг зурж байгаа та бүхэн ч шахаж шаардаад яваарай”  хэмээсэн юм.  

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Барилгын салбарынхан гурван талт хэлэлцээр байгуулав   
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй