Энэ сарын 21-ний өдөр дөрвөн настай охин төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан өнөөдөр УИХ дахь эмэгтэй гишүүд эмгэнэл илэрхийллээ.
“Дэлхий дахинд сая сая эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн улмаас тарчлан зовж байна. Тэдний хамгийн ойр дотно хүмүүс болох нөхөр, найз залуу, өмнөх буюу одоогийн хамтран амьдрагчийн зүгээс хүчирхийлэл үйлдэж, хамт олон, гэр бүл, үр хүүхэд бие махбодь, сэтгэл санааны ноцтой үр дагаврыг амссаар байна.
Хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амьд явах, ялгаварлан гадуурхалт, айдас, дарамт, хүчирхийлэл, эрүүдэн шүүлтээс ангид, эрх чөлөөтэй амьдралыг зөрчдөг.
Дээр дурдсан эрх, эрх чөлөө нь олон улсын хэм хэмжээгээр хамгаалагдсан ч гэр бүлийн хүчирхийлэл нь дэлхий нийтэд тулгамдсан түгээмэл асуудал болсоор байна.
Монгол улсад ч энэ гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, аймшигт хэрэг гарсаар байгаа нь Энэ асуудалд хойшлуулашгүй арга хэмжээ авах шаардлагатай болсныг анхааруулж байна. УИХ дахь эмэгтэй гишүүд бид охид эмэгтэйчүүд бяцхан үр хүүхдүүдийнхээ төлөө үргэлжийн мөнх цаг, минут, секунд бүр сэтгэл өвдөн шаналан суудаг билээ.
Бид эмэгтэйчүүд үр хүүхдүүдийнхээ төлөө тэдгээрийн сайн сайхан гэрэл гэгээтэй амьдралын төлөө бүхий л зүйлээ дайчлан, хийх ажлуудаа хэзээ ч зогсоохгүй ажиллана.
Аймшигтай хүчирхийллийн улмаас амь насаа алдсан бяцхан охины өмнөөс маш их харамсаж байна. Бас уйлж байна.
Бид нэг бяцхан иргэнээ аймшигтайгаар алдлаа... Гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ”
Бид нэг бяцхан иргэнээ аймшигтайгаар алдлаа... Гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ”
Эмэгтэй гишүүд талийгаач охинд эмгэнэл илэрхийлэв | ||
Үзсэн: 1582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.