Шууд Chart

Багачуудад ном бэлэглэв

2015-02-26 17:35:11

Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, СХД-ийн хүүхэд хөгжлийн төв хамтран Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн алслагдсан 21-р хороонд байрлах 196-р цэцэрлэгт ном, хүүхдийн тоглоом, зургийн хэрэгсэл өглөө. 

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс сар бүр бүтээлч аяныг хамт олноороо зохион байгуулдаг байна.
Харин хоёрдугаар сарыг номын сар болгон зарласантай холбогдуулан 196-р цэцэрлэгийг сонгон “Ухаан далай номоос эхтэй” аяныг хэрэгжүүлсэн нь энэ аж.  
 
Аяны зорилго нь хүүхдийн ном унших чадварыг дээшлүүлэх, номтой нөхөрлүүлэх, сайн үйлсэд суралцуулах, эх оронч бүтээлч, өрсөлдөх чадвартай монгол хүнийг төлөвшүүлэхэд оршино. Тус цэцэрлэгт 21-р хорооны малчин өрхүүдийн зуу орчим багачууд сурч хүмүүжиж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Багачуудад ном бэлэглэв   
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй