Монгол шагайн харваа ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгджээ. Батламжийг өнөөдөр ДБЭТ-т 11:40 цагаас гардуулах юм.
Дэлхийн биет бус соёлыг ЮНЕСКО-д хамгийн олноор нь бүртгүүлсэн улсад БНХАУ, Япон, Өмнөд Солонгос ордог байна. Европын орнуудаас Хорват улс 13 биет бус соёлын өвийг бүртгүүлжээ.
Харин Монгол Улс цаашид монгол гэр, морь, тэмээн болон сарлагийн поло, үхэр тэрэг, “Их хаадын торгоны зам”-ын тэмээн жин, Монгол үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, хүн чулуу, археологийн булш бунхан, аварга динозаврын яс, Хүннү гүрний булшны ховор олдворууд, Хубилай хааны ордны 1000 хүний бүрэлдэхүүнтэй их найрал хөгжим гэхчлэн олон соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхийг зорьж байгаа аж.
Шагайн харвааг "ЮНЕСКО"-д бүртгэсэн батламжийг өнөөдөр гардуулна | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.