Шууд Chart

Сүсэг гэдэг нээрээ сүрхий эд юм аа

2015-02-27 10:32:57

Тун сонин бодолд ээрэгдэн өнжлөө. Хүн төрөлхтний хариултыг нь хараахан олж амжаагүй “Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэх асуулттай төстэй нэг зүйл миний анхаарлыг ийн соронзон мэт татав. Хүнийг амьтнаас ялгадаг ганц зүйл нь оюун ухаан гэж байгаа. Тэгвэл оюун ухааныг магад ч үгүй сэтгэл захирдаг байх. Оюун ухаан, сэтгэл зүй хоёрын аль нь хүчтэй, хүн тэр хоёрын алинд нь захирагддаг юм бол. Ингэж удаан бодсоны эцэст сэтгэл зүй нь оюун ухаанаас хавьгүй хүчтэй байж болох сэжүүр олсон юм. Монголчууд “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг” гэж ярьцгаадаг. Энэ нь сэтгэл зүйн чадлыг илтгэсэн үг биз ээ. 2015 он гараад хоёр сар, монгол тооллоор хонь жилтэй золгоод хэдхэн хонож байна.     
Монголчууд бидэнд бэлгэдэж, бэлгэшээх өдөр цөөнгүй байдаг. Зөвхөн хувь хүний сүсэг бишрэлтэй холбоотой тэмдэглэдэг “зан үйл” бас байдаг гэх. Өчигдөр Цагаан сарын шинийн наймны билэгт сайн өдөр тохиолоо. Бурхан багшийн сургаал ёсоор шинийн найман, 15-ны өдрүүдэд хурсан ном, үйлдсэн буян түм, живаагаар үржигддэг гэнэ. Тиймээс энэ өдрүүдэд монголчууд Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон бусад хийд, таньдаг лам, ер нь уншлага, номтой хүнийг зорин очдог уламжлалтай. Сүсэгтэн олон өглөө нар мандахаас, үдшийн бүрий тасартал засал хийлгэж, ном уншуулж тухайн жилдээ өвчин зовлонгүй, эд баялгаа арвижуулж, энх тунх амьдрахыг даатгадаг. Өнөө цагт зурхай “зохиогчид” олширсон болохоор хаа нэгтэй  уншсан жил, сарын зурхайд сэтгэлд цөв суулгамаар үг, өгүүлбэр багтсан байх нь олширчээ. “Жилийн дунд үеэр гарлагын үүд тань нээгдэж, хууч өвчин чинь сэдэрч, ойр дотны хүнээсээ хагацана. Хайр дурлал таныг хууран мэхэлж болзошгүй” гэх үг, өгүүлбэртэй зурхай уншсан хүн шууд л “шок”-нд орж хийд рүү гүйх нь аргагүй биз дээ. Нэг ч өөдтэй юм олж уншаагүй хүн бол бүр дүүрлээ л гэсэн үг. Болохгүй байгаа бүхнийг болгохын тулд баахан ном уншуулах шаардлагатай тулгарна. Харсаар байтал нэг нь сэтгэлээр унасан байхад “Наадах чинь худлаа доо” гэж хэлж чадах монгол хүн цөөн. 
Өнөөдөр зурхайг хаанаас л бол хаанаас унших боломжтой болжээ. Цахим ертөнцийн хөгжил энэ эрхийг бидэнд олгоод удаж байна. Одоо бүр зурхайг төрөлжүүлж зурдаг болжээ. Хүүхдийн зурхай, эрүүл мэндийн зурхай, сексийн зурхай хүртэл байдаг болж. Гэхдээ эдгээр зурхайг хэн зурсан нь тодорхойгүй байдаг. Зурсан эзэн нь тодорхойгүй юм болохоор алиалахыг оролддог уу, нээрээ л од гарагсийнхаа тохиолоор ингэж таардаг уу хачин жигтэй зүйл тэдний дунд цохиж явдаг юм. Эсвэл монголчууд гадаадын аль нэг сайтаас орчуулдаг ч байж болох. “Өдрийн ихэнх цагийг гиюүрэн өнгөрнө. Ажлын бүтээмж муутай байна. Өнөөдөр хадамтайгаа таарамж муудаж ам муруйна. Олны газар эд зүйлээ алдах магадлал өндөр байна. Үдийн орчимд сэрэл тань ихээр хөдөлж...” гэх мэтээр цааш үргэлжлэх зурхай цөөнгүй. Энэ бүхэн заавал биелэх албагүй ч зурхай уншсан хүндээ ямар нэг сэтгэгдэл үлдээдэг. Зарим хүнд яг л зурхай үнэнийг өгүүлсэн мэт байдаг аж. Тийм хүмүүс зурхайд бүр татагдан орох магадлалтай. “Халтирч унахаас болгоомжил” гэх өгүүлбэр нэг хүний бүтэн өдрийн ажлыг алдагдуулах тийм их хүчтэй болтлоо нөлөөлдөг аж. 
Эдүгээ бидний дунд зурхайгүйгээр амьдарч чадахаа байсан хүн цөөнгүй бий. Ажиглаад байхад нэг айлд хэд хэдэн тийм хүн байна. Өглөө ажил, хичээлдээ гарахын өмнө зурхай уншчихаад баахан арц, хүж уугиулаад гэрээсээ гарч байх жишээний. Энэ бүхэн ердөө л хүний сэтгэл зүйтэй холбоотой асуудал юм. Оюун ухаан эзэндээ “Надад зурхайд бичсэн шиг золгүй явдал тохиолдвол яана” гэж бодуулж байгаа бол сэтгэл зүй “Өөрийгөө сайн ариутгаад гарахад юу л болоо аж” гэж нөгөө бодолд нөлөөлж байх жишээний. Тэгэхээр оюун ухаанаас сэтгэл зүй хавьгүй хүчирхэг байж мэдэх гээд байна. Бие өвдөнө гээд уншчихвал бие нь тавгүйрхдэг, эд зүйлээ алдана гэж уншсан бол цүнх, халаасаа “сэгсрүүлчихдэг” нь ч мөн сэтгэл зүйтэй холбоотой. “Өнөөдөр таны амьдрал аз жаргалаар дүүрэн байна” гэвэл нээрээ л тийм байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Одоо монгол хүн болгон засал хийлгэхийг “эрхэмлэж” байгаа. Үгүй ядахдаа л хийморийн сан тавиулахаар хийдийг зорьж буй. Үүнийг буруутгах гэсэнгүй. Сэтгэлдээ цөвтэй явснаас ямар нэг алхам хийсэн нь хавьгүй дээр шүү дээ. Жилдээ гайгүй байхын тулд Гандантэгчинлэн хийдийг зорих хүний цуваа ойрын хэдэн өдөртөө л татрахгүй янзтай. Гэхдээ ном хуруулж, буян үйлдэхээр ирцгээчихээд хэрэлдэж, оочер дайрч орох нь тун таагүй харагдсан шүү. 
Шинийн найман болон 15-ныг тохиолдуулан хөдөөнөөс хот руу зорьж ирдэг хүн ч цөөнгүй. 1000 км-ын цаанаас ном хуруулж, гэр бүлийнхнийхээ жилийн заслыг хийлгэхээр зорьж ирсэн эмээ, наран мандах зүгээс нялх хүүхдээ тэврээд шуудангийн унаагаар шинийн наймны билэгт сайн өдөртөө амжиж ирсэн бүсгүй гээд монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй хүн зоны төлөөлөл өчигдөр Монгол Улсынхаа нийслэлд цугларав. Эдгээр хүн сайн, сайхныг, эрүүл саруул, тэгш амьдрахыг хүсч ийн нааш тэмүүлсэн нь тодорхой. Хүмүүсийг насны зааггүйгээр соронзон мэт татдаг сүсэг гэдэг нээрээ сүрхий эд юм аа. Хүний сэтгэл зүй гэдэг бүр ч аугаа зүйл ажээ. Сэтгэл сайхан байвал бие эрүүл байж, сэтгэл сайтай хүний ажил үйлс аяндаа л бүтдэг гэж монголчууд ярьдаг. Энэ лав үнэн байх шүү.          
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сүсэг гэдэг нээрээ сүрхий эд юм аа  
Үзсэн: 5486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-03-01 23:14
setguulchtei sanal 1 bna. yg l unen sh dee. het ih balai zurhaid itgeed bh hereggui gej bodoj bna. zarim hunii suseg ni hetreed hunii oortoo itgeh itgeliig ni bur ugui hiideg bh. ymar 1 yumnaas haraat bolchihood zowj ywahiin orond oortoo ezen bsan ni deer dee. suseg gedeg neeree l surhii ed
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-02-28 00:37
СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ЗАРИМ НЬ ЮУ Ч ОЙЛГОХГҮЙ ОЛГОЙ ТОЛГОЙТОЙ ЮМ АА.ОЙЛГОМТОЙ САЙН БИЧСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-02-28 00:33
САЙХАН БИЧЖЭЭ
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-02-27 15:51
БИЧИГ ҮСЭГГҮЙ БАЙХДАА МОНГОЛЧУУД БА ХҮМҮҮС ШАШИНААР ДАМЖУУЛАН УХААН САНАА ЭРҮҮЛ МЭНДЭЭ АВАРЧ БАЙСАН.ТЭР ҮНЭН ГЭХДЭЭ ОДОО ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХӨГЖИН ДЭВШИЖ ТЕХНИК ТЕХНОЛОГ ХӨГЖИЖ БАЙГАА БОЛОХООР ХЭТЭРХИЙ ШАШИН ГЭЖ ТУЙЛШРАХ БАС БУРУУ ШҮҮ.БАС ХЭТ ШАШИНЛАГ БАЙХ БАС БУРУУ ЯГ ГОЛООР ТАВЬ ТАВИАР ЯВЖ БАЙ.ТЭГЭХГҮЙ БОЛ ЯМАР Ч ЗҮЙЛД ХЭТ ТУЙЛШРАХ ЮМ БОЛ ХҮН ӨӨРӨӨ ХЯНАЛТАА АЛДАНА ГЭСЭН ҮГ ШҮҮ.ХЭТЭРХИЙ ИХ СҮСЭГ БИШРЭЛ ХОР АВЧРАХ БАС АЮУЛТАЙ.ОДОО ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫГ ХАР Л ДАА МОНГОЛЧУУДАА НӨГӨӨ ХРИСТИЙН ГЭГЧ УЛС ОРНУУД ЛАЛЫН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЯАЖ ТЭМЦЭЖ БАЙГААГ ИНЭЭДТЭЙ БАЙГАА БИЗ ДЭЭ.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-02-27 14:30
Ooriigoo arvilah gej yu gesen ug ve. Uul ni utaj ariuslah geh gesen yum shig bna. Setguulch guai buruu bicheed bval huuhduud yu boloh ve.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-02-27 14:08
Шарын шашиныг устгавал таарна.
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2015-02-27 13:45
Ард түмэн ядуу байна Шинэ гарц эрж байна Түүн дээр нь шашин дөрөөлөнө Өөр хаана очих юм бэ? Элбэгдорж дээр үү? Баярцогт дээр үү? Сэтгүүлч гуай бүү гайх чи өвдөж зовоод цаас эрээчих боломжоо а.лдвал Гандан очихгүй байхыг чинь харахсан Эцэст ТӨР ард түмнээ цөхрүүлж байна
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-02-27 13:34
Шашин бол хар тамхи гэж хэлсэн байдаг. Үүнийг өнөө үед гадаадад болоод дотоодод болж байгаа үйл явдлууд баталж байна. Шинийн 8-н гэж алдарт өдөр хэдэн лам нар нь үнэд орж номоо олигтойхон уншихын оронд охид хүүхнүүд рүү шүлэнгтэн сатаарч, гандан, хийдүүд олны хөлд дарагдан байр савандаа багтахаа болж очер дугаар үүсч урдуур хойгуур орлоо хэмээн хэрүүл уруул болж бие биенээ харааж доромжилон буян хийх гэсэн хүмүүс бузрыг үйлдэн муу энерги хуримтлуулж аваад буцсаар олон жилийг үдлээ дээ. Бурхан шашныхан бодож тунгаахгүй бол харийн шашинд ард түмэн чинь автаад та нар түүх болох вий дээ. Учир нь харийн шашин хүнд өгөөжтэй байдаг бол та нар харин эсэргээр нь ард олны хармаанаас буян нэрээр авдагаараа ялгарч байна. Орчин үедээ таарсан шинэчлэл хийх хэрэгтэй хэдий болтол 20-р зууныхаа аргаар явах вэ лам нараа?
180.235.187.xxx [180.235.187.xxx] 2015-02-27 11:51
ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ӨНЦГӨӨС ХАРАХ ЮМ БОЛ ЮУНД Ч АШИГ ХЭРЭГ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛНО. НИЙГЭМИЙН УХААНЫ ЭНЭ ХЭДЭН МЭТ УЛС БУСДЫГ МУУЛАХ ӨӨРИЙГӨӨ ДЭВЭРГЭХЭЭС ӨӨР ИД ШИДГҮЙ ЮМ ДАА ТӨСВИЙН ЦАЛИНГААР АМЬДАРСААР ГАНЦ УДАА ГАНЦ ТӨГРӨГ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ БОЛОХООР ЮМ ЮМАНД АМ ГАРЧ ХЭРЭГГҮЙ ГАЗАР ГАРЧ ИРЦГЭЭЖ БАЙНА. АМЬДРАЛ ӨӨРӨӨ ЭРСДЭЛ ИХ ДАГУУЛДАГ ХАЧИН ЗҮЙЛ ДЭЭ НОЁН ИХ ЦЭЦЭН ГУАЙ.
203.160.55.xxx [203.160.55.xxx] 2015-02-27 11:36
HERELDEJ HERELDEJ NOM UNSHUULSAN BOLOHUU.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-27 11:33
suseg gedeg iim huchtei yum bna l gejiigee yum bishuu. ene susegt ni harin zurhai zohiogchid baahn nolooldog ni unen sh dee. tegej berteh ni ingej gemteh ni gewel setgeld tsowtei l bgaaz dee ugui gej uu
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2015-02-27 11:28
энэ сэтгүүлч эхлээд үгүйсгэж шүүмжлэх гэж байгаа юм шиг байснаа сүүл хавьцаа нь зурхай сайн, зурхай уншаарай гээд ч байгаа юм шиг. энийг бичлэгийн ямар төрөл гэх вэ
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2015-02-27 11:27
ene yag unen shuu
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-02-27 11:09
үүнийг бичигч юу гэх гээд байгаа юм болоо.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-27 11:03
eldew ynziin zurhaid itgeed bdag humuusiig gaihdag. Neeree l “Өдрийн ихэнх цагийг гиюүрэн өнгөрнө. Ажлын бүтээмж муутай байна. Өнөөдөр хадамтайгаа таарамж муудаж ам муруйна. Олны газар эд зүйлээ алдах магадлал өндөр байна. Үдийн орчимд сэрэл тань ихээр хөдөлж...” iim ug uguulber bdiin bilee balai gedeg ni kkkkkkkkkkkkkkkk
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-02-27 10:59
Хэдий чинээ амьдрал ядуу байна төдий чинээ сүсэг бишрэл хүчтэй байх нь тодорхой шүү дээ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-02-27 10:50
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй