Шууд Chart

А.Сүхбат, А.Энхтуул нарын халз тулаан тэнцээгээр өндөрлөв

2015-02-27 11:33:13

Өчигдөр орой Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатын "5D Fitnes club"-д Их мастер А.Энхтуулын урилгаар тэдний дунд  "CrossFit Chess" буюу шатрын халз тоглолтын нэгэн сонирхолтой өрсөлдөөн боллоо. "CrossFit Chess" нь олон улсад хүчний спортын тамирчин болон оюуны спортын тамирчид өөр хоорондоо хүчний дасгал хийнгээ шатар нүүдэг нэгэн сонирхолтой төрөл юм.   

Тэд итали өргөөр өрж, 10 минутын түргэн тоглолт хийсэн. Шатрын нүүдлээ гүйцэтгэсний дараа дасгалын төхөөрөмж дээр очиж, зохих хугацаат болон тоот дасгалаа гүйцэтгэн улмаар дасгалын дараа шатрын нүүдлээ эргэн нүүх байдлаар өрсөлдсөн нь ихээхэн сонирхол татаж байсан юм. Тэдний тоглолтыг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шатрын олон улсын Их мастер П.Жигжидсүрэн шүүн явууллаа. 

Оюуны спортоор үргэлж хичээллэж, байнга толгойгоо ажиллуулж байдаг Их мастер А.Энхтуулын хувьд 10 минутын түргэн тоглолтын дундуур "гэдэс таталт"-ын төхөөрөмж дээр 100 гаруй сунайлт хийж, таван минутын турш гүйж, мөн гүйлтийн зам дээр тоглолт эхлэхээс өмнө бие халаалтыг таван минут хийсэн юм. Их мастер эдгээр дасгалыг хийгээд шатраа тоглохдоо ихээхэн ядарсан нь ажиглагдаж байлаа. 

Харин Дархан аварга А.Сүхбатын хувьд илүү ачаалалтай дасгалуудыг торохгүй хийж, турникны сунайлт, өгсүүр горим дээр тохируулсан дугуй жийх зэргийг гүйцэтгэсэн ч ядарсан шинжгүйгээр шатрын нүүдлээ хийж, үргэлжлүүлэн дасгалаа гүйцэтгэж байв. Тэдний тоглолтын цаг минут, "идэлт"-ийн тоо, чанар зөрүүгүй шахам үргэлжилсээр эцсийн мөчид тэнцээгээр өндөрлөсөн юм.

   

Тоглолтын дараа шатрын олон улсын Их мастер, шүүгч  П.Жигжидсүрэнгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр "Аварга Сүхбат залуудаа миний шатрын клубт ирж суралцаж байлаа. Ер нь манай бөхчүүд шаггүй шатарчид байдаг. А.Сүхбатын хувьд сайн шатарчин. Харин А.Энхтуул маань гарцаагүй олон улсын хэмжээний мэргэжлийн хүн мөнөөс мөн. Энэ хоёр зүгээр ширээний ард суугаад өрсөлдөх нэг хэрэг. Харин "CrossFit Chess" төрөл бол тэдний хүчийг тэнцүүлж өгч байгаа бөгөөд оюуны болон хүчний спортын тамирчид нэг зүйлээр өрсөлдөхөд хамгийн тохиромжтой, сонирхолтой төрөл юм" хэмээн өгүүллээ.  

Мөн энэ үеэр Дархан аварга А.Сүхбат, Их мастер А.Энхтуул нарын сэтгэгдлийг сонссон юм. А.Сүхбат аварга "Би удахгүй Азийн шатрын холбоонд ажиллахаар хилийн чинадыг зорих гэж буй Их мастер А.Энхтуул дүүгийнхээ хүсэлтээр энэхүү шатар болон дасгал хосолсон төрлөөр анх удаа өрсөлдлөө. Миний хувьд арав гаруй настайгаасаа л даам сурч, дараа нь шатар сурч өдий хүртэл тоглож яваа хүн. Манай бөхийн бүлийнхэн дунд мундаг шатарчин олон бий. Тэднийгээ хожиж, хожигдож байдаг даа. Би аливаа өрсөлдөөнд зөвхөн "ялах" гэдэг сэтгэлзүйтэй байдаг хүн. Харин энэ өрсөлдөөнд хэдий хичээсэн боловч тэнцлээ" гэсэн юм. 

Монгол Улсаас гурав дахь удаагийн шатрын Олон улсын Их мастер болсон А.Энхтуулийн хувьд "Дархан аварга маань шаггүй шатарчин гэдгийг мэдэж авлаа. Би ирэх сарын эхээр АНЭУ-ыг зорихынхоо өмнө Монголдоо нэг халз тоглолт хийе гэж бодоод хэд хэдэн эрхмийг урьсан юм. Харин А.Сүхбат аваргын хувьд саналыг маань дуртайяа хүлээн авч тоглосонд их баяртай байна. Ер нь биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулж бэлтгэл хийх гэдэг их үр өгөөжтэй байдаг" гэв.

Хүмүүс Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, Их мастер А.Энхтуул нарын шатрын халз тулааныг ихэд сонирхон үзэж байсан юм. Тэд дараа дахин  "CrossFit Chess"-ээр өрсөлдөж, тэнцээгээ хагална гэж байлаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

А.Сүхбат, А.Энхтуул нарын халз тулаан тэнцээгээр өндөрлөв  
Үзсэн: 6549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2015-03-06 08:11
сүхбат тэнцэнэ гэж юу байхав дээ, шоу л байна.
148.60.83.xxx [148.60.83.xxx] 2015-02-28 16:54
Dahiad ene byzartai hyn tei toglob oo!!!!!syns chini zailj hybi zaya chini holdono!!!!!!!!!!hamgiin sibsegtei byzar er hyn syy!!!!!!!!!bainga hydal shou chazaj yabdag yanhan daa!!!!!!!!!!!!anhaar!!!seremjuuleg!!!!!!!!!
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-02-28 10:46
ӨСӨХ БАЯР АВРАГ Т БУУЖ ӨХДӨӨ ЯАЛЖ БАЙНА ГЭЖ САНАСНУУ АРД ИРГЭДЭД АДГЫН ШААР ГЭДГЭЭ НОТОЛСОН
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-02-27 22:56
Enhtuuliig emegteichuudiin ulsiin avragad toglohiin uzeh ymsan.ehnii 10 d orj chadahgui bh daa huurhii
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-02-27 22:47
Энхтуул зориуд тэнцэж л дээ
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-02-27 19:40
Сонирхолтой л болсон байна шд, бас Энхтуулд улам их амжилт гаргаж ФИДЕ их мастер Менгентуул, Батчимэг нар шигээ ФИДЕ ийн топ 100 тоглогчийн листэнд орохыг хусье. Уг нь чамайг тэр листэнд байгаа байх гэж хайсан чинь Монголоос стандарт , рапид, блиц топ 100 д дээрх их мастерууд багтсан байна лээ 2015 оны 2 сарын рейтингээр , тэдний сайтанд . Охидын топ 100 НоминЭрдэнэ гэлуу байсан. Манай охид бусгуйчууд мундаг байнаа. Амжилт, сэргэлэн бусгуй.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-02-27 19:04
Saihan arga hemjee boljee.Manaihan arai l dendyy yum bichih yum daa. Yana daa yana.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-27 18:42
Сүхбат, Гантогтох хоёр шатрын Жийгээ багшийн шавь байсан юм билээ. Энд Энхтуул эхэлж урьсан бас, фэйсээрээ зарлаад байсан даа
59.31.73.xxx [59.31.73.xxx] 2015-02-27 18:27
Hvn chanargvi gulug
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-02-27 17:55
AVARGIIN HUUHEN ERGUULEH SHINE ARGA
202.72.246.xxx [202.72.246.xxx] 2015-02-27 16:59
ene 2 daraa ni chuluut buhuur yzne gene shyy. yadau bol onoo tentseh l baih daa
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-02-27 16:45
kkkkk Sv avarga neg um xiix geed l beltgeed l dasgaad l bna da, xuch chadlaas iluu bas uxaantai gedgee notlox geed l bna da ixeexen tom um bodoj bga bx, xolbooniixoo erunxiilogch ch um uu, 16 onii songuuli ch um uu xamgiin gol ni xun ni xer um bol doo, saixan bux, shatarchin bj bololgui yaxav, ard tumnii dund arai l uuruur duudagdaad bdag shuu,
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-02-27 16:33
Enhtuul zoriud tentsej ogohgui yu da.yamar uchirgui l hojood bltai bish
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-27 16:26
Зассс... Энэ дор сэтгэгдэл дээр тэнэгтээд байгаа малууд энийг унш... Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай, наадаан тэмцээнд гурван нүүдэлтэй байж байж бусдыг муул... Даанч тийм сачий байхгүй л дээ...
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-02-27 15:59
showdax argaa buur olj yadjee. yaj ch bodson. shatriin sportiin master bie byaldriin temtseend oroltsoxdoo yaxav dee. nuguudux ni nuudelees tsaashgui xun shatriin temtseend orood baixdaa yaxav dee.
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-02-27 15:55
Shataraar hurtle shou hiihee bolioch dee
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-02-27 15:54
Tentseed baihdaa yadag yum master hun baij mongold buh zuil hudal huurmag baidag.
218.191.2.xxx [218.191.2.xxx] 2015-02-27 15:52
Муу шар сэмжилсэн шуналын тулам жаахан охиныг яах гэж байгаабол доо?дотроо өар бодолтой л яваа даа хүн чанаргүй эр янхан
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-02-27 15:21
Ямар тэнэг шоу хийх гэж дээ
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-27 15:20
barildaan shgee ih ewgui, sanaand bagtamgui nuudeltei gesen shuu
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-02-27 15:15
Сайхан тэмцээн болжээ. Хайнцаа хагалаарай. Амжилт хүсье
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-27 13:06
Начны найраа гэдэг шиг шатрын найраа хийж дээ.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-27 13:01
Аргагүй шатарчин аавын хүү дээ

Бидэнтэй нэгдээрэй