Монголын Хөлбөмбөгийн холбооны IV их хурал үргэлжилж байна. Хурлаар холбооныхоо ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгох юм. Тус холбоог МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан А.Ганбаатар удирдахаар болжээ. Тэрбээр нийт 29 санал авсан бол түүнтэй өрсөлдсөн МХБХ-ны дэд ерөнхийлөгч асан Б.Мэдрээ 22 саналыг авсан байна.
Саналын дүнгээр ийн А.Ганбаатар МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Санал хураалтад хөлбөмбөгийн клубууд болон орон нутгийн 52 төлөөлөгч оролцсон бөгөөд 52 саналын нэг саналыг хүчингүйд тооцож, 51 саналыг тоолж, дүнг гаргажээ.
А.Ганбаатар Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч боллоо | ||
Үзсэн: 1637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.