Шууд Chart

"Дүнжингарав-2015" уралдаан маргааш болно

2015-02-27 15:31:39

Шинийн гурванд болохоор товлогдож байсан "Дүнжингарав-2015" хурдан морины уралдаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж маргааш буюу 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн нутаг Хүй долоон худагт болох гэж байна.

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр маргааш цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цас болон шороон шуургатай, хүйтэн халтиргаа гулгаатай байх тул хурдан морь үзэх гэж буй иргэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хурд хэтрүүлэхгүй, урсгал сөрөхгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн алба хаагчдын тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэн хүндэтгэлтэй оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулав.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Дүнжингарав-2015" уралдаан маргааш болно   
Үзсэн: 1407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй