Шууд Chart

Б.Буман-Учрал Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2015-02-27 16:07:32

Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурлаар ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөө сонголоо. МХБХ-ны ерөнхийлөгчөөр А.Ганбаатарыг сонгосон бол дэд ерөнхийлөгчийн сонгуульд П.Болд 23, Б.Буман-Учрал 22, н.Ганхүү долоон санал авсан байна.

Нийт төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн саналыг хэн ч аваагүй учраас хамгийн олон санал авсан Болд, Б.Буман-Учрал нарын хооронд дахин санал хураалт явуулснаар Б.Буман-Учрал 28, П.Болд 23 санал авчээ. Б.Буман-Учралын хувьд хөлбөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Буман-Учрал Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй