Шууд Chart

Монгол Улсын 2999999 дэх иргэнд хоёр өрөө байр бэлэглэжээ

2015-02-27 16:15:57

Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан буюу түүнтэй хамгийн ойр төрсөн Увс аймгийн Улаангом хотноо мэндэлсэн хүүгийн гэр бүлд аймгийн удирдлагууд өнөөдөр хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулжээ. Т.Буян-Өлзий хүү Х.Монголжин охиноос дөрвөн минутын өмнө мэндэлж, Монгол Улсын 2 сая 999 мянга 999 дэх иргэн болон бүртгэгдсэн билээ.

Гурван сая иргэний үе чацуутан Увс аймагт найм мэндэлсний тав нь Улаангомд, үлдсэн гурав нь Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлсэн ажээ. Мөн тус найман хүүхдэд гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийн батламжийг гардуулсан байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Монгол Улсын 2999999 дэх иргэнд хоёр өрөө байр бэлэглэжээ  
Үзсэн: 4393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-03-01 13:46
Энэ нэг утгагүй зүйлээ болимоор юм аа. Заавал гурван сая дахь гээд онцлоод байхын хэрэг байна уу. Тэгээд гурван сая дахь иргэнд хүүхдийн мөнгийг хасна, Эхийн алдар одонтой эхчүүдийн тэтгэмжийг хасна гэсэн хасах амтай МУ-ын Ерөнхий сайд очоод сүйд болоод байгаа нь бүүрч утгаггүй юм аа. Хүн өөрийнхөө бодол, үзэл баримтлалаа үгээрээ илэрхийлдэг тул Сайханбилэгийн дотоод сэтгэл нь үгээрээ дамжин илэрхийлэгдэж байгаа хэрэг ээ. Монголчууд ам алдвал барьж болдоггүй гэдэг энэ хүний хэлж, ярьсан хэрэгжүүлэх гэж оролдсон үйлдээс нь үзэхэд Монголчуудыг олон болохын эсрэг үзэлтэй хүн гэж ойлгосон шүү.
117.53.94.xxx [117.53.94.xxx] 2015-03-01 10:21
Bi hedeh irgen ym be bair avahgui zugeer medmeer bn kkkkk
223.33.160.xxx [223.33.160.xxx] 2015-02-27 22:12
ЭЛБЭГДОРЖИД:::: ерөнхийлөгч гуай одоо болиул яаасын өөрөө аль хэдэн жилийн өмнө чи монголдахь 3саядахь иргэн 1билүү 3р төрөхд мэндэллээ гээл байр нтр өгөөд тэнэгтээД байсан одоо тэгсэн дахиад 3сая дахь иргэн битгий шоу зохиогоод бай чи ингэжшоу зохиохын оронд наад хятад витнам хүмүүсээ хөөж гарга за наад хүмүүс чинь монголын маань сайхан охидыг маань бузарлаж дууслаа малнаас доор амьтан минь
223.33.160.xxx [223.33.160.xxx] 2015-02-27 21:54
Үхсэн 3сая дахь иргэн нтр гэж байхын оронд монголд нэг гуйлаг гуйдаг эмээ байдгийн тэр эмээд ядар байр биш юмаа гэхэд газартай болгоод гэр бариад өгдөг болоосой еранхийлөгчөө нэр хүнд олох гэж арай улаараад байгаа юм бишүүер нь монгол улс минь юу л болоод байна даа 3сая дахь иргэн болж төрлөө гээд нэр хүнд өсгөх арга хэмжээ гэж байхаар монгол улсаа өөд нь татаач монгол улс минь сүйрлээ хятадуудын гарт орлоо хятадаар дүүрчээд одоо бүүр витнам хүмүүс нь монгол охидыг маань доромжлож байна тэгэхүү ерөнхийлөгч 76гишүүн нэртэй юм бол хятад...ветнам аа хөөгөөд гаргах арга хэмжээ аваач энэ ерөнхийлөгч ЭЛБЭГДОРЖ...УЛСЫН ИХ ХУРЛЫН 76 ГИШҮҮД АРАЙ ХЭТЭРНЭЭ АРАЙ БИШЭЭ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭЭН МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЭДГЭЭР ХҮМҮҮСЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ ИРЖЭЭ
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-02-27 20:48
Баяр хүргэе!Сайхан мэдээ байна,Ийм хөөрхөн азтай,хэнч зөвшөөрөх ёстой л айрагдлаа даа.Аз жаргал,эрүүл энхийг хүсье!!
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-02-27 20:08
2999998 d yu uguh ve. bas eh barisan emchees gadna emnelegt hurgej ugsun jolooch, jorlong n ugaaj baisan asragch, hooliig n beldej baisan malchin tarialanch geed busdiig shagnaj aldarshuulldaa
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2015-02-27 18:09
за болж дээ үнэн азтай байна баяр хүргэе.
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-02-27 17:13
ӨӨР ХИЙХ ЮМГҮЙ УЛС УУ ОДОО НААД ШОУГАА БОЛИОЧ
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-02-27 17:11
Manai uls iim bayan bgaamuu. Ene toon deer l taarsan irged biz dee busad ni bas l adilhan Mongolin irged shuu dee6

Бидэнтэй нэгдээрэй