Шууд Chart

Тээврийн хэрэгслийн бүртгэлд идэвхтэй хамрагдахыг албаныхан санууллаа

2015-02-27 18:07:04

Нийслэлд 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч иргэдийн 70-80 хувь нь зам ашигласны, агаарын бохирдлын төлбөр, тээврийн хэрэгслийн татвараа төлдөг. Харин үлдсэн нь нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажилладаг, эвдэрсэн, сэлбэгэнд зарагдсан, эсвэл шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй гэх мэт шалтгаанаас болж нийслэлийн тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасуулаагүй байдаг.

Тиймээс нийслэлийн захиргаанаас тээврийн хэрэгслийн бүртгэлийг дахин хийх шийдвэр гаргасан байна. Иргэд өөрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгслүүдээ авто тээврийн үндэсний төв  дээр очиж цэгцлэх шаардлагатай гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал хэллээ.

Тээврийн хэрэгслийн бүртгэл хийхэд иргэдэд ямар нэгэн торгууль шийтгэл байхгүйг тэрээр онцолсон. Авто тээврийн үндэсний төв нь тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн бүртгэлийг амралтын өдрүүдэд явуулж байна.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Тээврийн хэрэгслийн бүртгэлд идэвхтэй хамрагдахыг албаныхан санууллаа  
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй