![](/uploads/201503/news/thumb/f0bc721f582aae77210bd5eee0370cba_x3.jpg)
Гуравдугаар сарын хоёрны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон нийт нэгдлээ", "Алтан улиасыг чинь хуга мөргөнө шүү", "Тод мөртэй, толгой улстөрч байв тэр", "Н.Энхбаярын хэргийг цагдаагийнхан сэргээн шалгав", "Нүүрс" хөтөлбөрийн хэргээр Н.Алтанхуягт эрүү үүсгэж болзошгүй" зэрэг мэдээллийг онцлон нийтлэжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Монголчууд дөрвөн настай охиныхоо диваажинд хүрэх замыг гэрэлтүүллээ", "Д.Эрдэнэбат: Нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг талхны үйлдвэр барихтай адилгүй", "Ард иргэд хүүхдийн төлөө эмгэнэж байхад Монголын улстөрчид Хүй долоон худагт хүүхдийн хувь заяагаар наадлаа" зэргийг нийтлэсэн байна.
“Улс төрийн тойм” сонины тоймчийн булангаас "Монголын үрс битгий олон болоосой", "Хөөрхөн зүрхний цохилтыг битгий зогсоогооч", "Шаардлагыг нь хүлээж авснаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан гэв", ярилцах танхим булангаас "О.Баасанхүү: Эхнээс нь дуустал тэмцэх л хэрэгтэй" зэрэг онцлох тоймууд, ярилцлагыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас "О.Лхагвацэдэн: Би одтой, азтай замаар явдаг", "Мандал сумын засаг дарга нар ноён уулаа ухуулахыг дэмжиж, иргэд нь эсэргүүцэв", "Н.Энхбаяр: Айлгадаг субъект нь ард түмэн болохоос биш АТГ биш", "Үндэслэл муутай нотолгоо дэлхийн шившиг болгох вий" зэргийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "Баян, ядуу хоёр", "Эх орончдын өдрөөр иргэд жагслаа", "Б.Батжаргал: Мөнгө дутагдсанаас биш, боломжоосоо илүү ихээр зарцуулснаас болж бид хямарсан", "Дина Немцов: Путинтэй арсалдаад дэмий, нэг л өдөр чи амиа алдана шүү гэж хүүхдэдээ анхааруулж байсан юмсан" зэрэг материалуудыг уншиж болно.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт МАН-ын удирдлагууд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ", "С.Нарангэрэл: Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн нь өргөсөн тангаргаасаа няцсанаас өөрцгүй", "Ц.Шижир: Газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн 79 хувь нь өргөдлөө баталгаажуулсан" зэрэг мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.