![](/uploads/201503/news/thumb/576746107393c2e249d164a2fa40430c_x3.jpg)
"Эх орончдын өдөр"-т зориулсан Монгол Ардын Намын 94 жилийн ойн уламжлалт барилдаан өчигдөр /2015-03-01/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Э.Оюунболд, улсын начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ж.Отгонбаяр, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон.
Увс аймгийн Давст сумын харьяат Увснуур дэвжээ "ДЦС-4" ТӨХК-ийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээ, "Энгүй тал" компанийн бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд, Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх аймгийн начин О.Батжаргал нар шалгаран үлдэв.
Барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулагч МАН-ын зүгээс аймгийн начин О.Батжаргалд "Шилдэг залуу бөх"-ийн шагнал гардуулав. Мөн жил бүр аварга, арслангуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалаараа хүндэтгэл үзүүлэв.
Аймгийн начин О.Батжаргалын хувьд өнөөдрийн барилдаанд аймгийн заан Н.Мустафа, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, улсын заан М.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Н.Батсуурь, улсын заан Б.Батмөнх нараар зургаа давж их шөвгийн дөрөвт шалгаран өнөөдрийн барилдааны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгст өвдөг шороодсон юм.
"Эх орончдын өдөр"-ийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.