![](/uploads/201503/news/thumb/b27fc0f820401d930de0c131df6b7cbf_x3.jpg)
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан "Энх мэндийн хадаг" концерт өнгөрөгч бямба гарагт Монгол Улсын Соёлын төв өргөөнд амжилттай болж өндөрлөлөө. Тал нутаг шигээ өргөн цараа, хоолойн тэнхээгээрээ гайхагдсан Өвөрмонголын олон шилдэг уран бүтээлчид, дуучид, бүжигчид монгол түмэнд уран бүтээлээрээ мэндчилсэн юм.
Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолтод дуун хадгаа өргөхөөр Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлч хүрэлцэн иржээ.
Тоглолтод Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, АНУ, ОХУ-д тоглолтоо хийж байсан “PTS” хамтлагийн уран бүтээлчид, мөн Өвөрмонголын Хүрээ хошууны бүжгийн чуулгын бүжигчид эрэгтэй, эмэгтэй гоцлол дуу, Өвөрмонголын хүрээ хошууны бүжгийн чуулга, хамтлаг дуучид, хүүхдийн дуу, найрал хөгжим зэрэг төрлөөр үзүүлбэрүүд толилууллаа.
Энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал “Монгол ахан дүүстээ ая дуугаараа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн учраас “Энх мэндийн хадаг” тоглолтыг үнэ, төлбөргүй зохион байгууллаа" гэсэн юм.
"Энх мэндийн хадаг" тоглолт боллоо | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.