Гэр бүлийн хүчирхийлэл газар авсныг гэрчлэх гэмт хэргүүд ойр ойрхон гарсаар байна. Үүний тод томруун жишээ бол дөрөвхөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан явдал юм. Нийгмийг цочроосон энэ хэргийг эсэргүүцсэн Монголын ард түмэн өнгөрөгч бямба гарагийн орой Чингисийн талбайд цугларч талийгаач охины хойдын буянд зориулж зул өргөсөн билээ. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцсэн, дахин ийм эмгэнэлт явдал бүү давтагдаасай хэмээн хүссэн иргэд хөдөө орон нутагт ч байсан юм. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан талийгаач охинд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өнгөрөгч бямба гарагт зохион байгуулж, сумын хийдэд 108 зул өргөж, буяны ном хуруулжээ. Мөн “Хүүхдийн хүчирхийлэлгүй Цогтцэций сум” гэсэн бичигтэй зурагт хуудас наасан авто машины цуваа сумыг нар зөв тойрч, улмаар Цэций хорооллын гадаа зул өргөх ёслол болсон үйлдсэн байна. Энэхүү үйл ажиллагааг тус сумын хийд, сумын Залуучуудын холбоо, Эх хүүхдийн хөгжлийн төв, Цэций радио 104.5, сумын ээжүүдийн төлөөлөл зохион байгуулжээ.
Цогтцэций сумынхан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдлээ | ||
Үзсэн: 1704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.