Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярынх бүл нэмж дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ.
Аваргын эхнэр Б.Оюунбилэг өчигдөр орой амаржиж охинтой болсон байна. Олимпийн аваргынх Т.Манлай, Т.Мандах гээд хоёр хүү, Т.Өүлэн нэртэй охинтой байсан бол ийнхүү хоёр хүү, хоёр охинтой болж гэргий Б.Оюунбилэг нь алдарт эх болж байна.
Н.Түвшинбаярын хувьд Европын цуврал тэмцээнд оролцож, Герман улсад хамтарсан бэлтгэлд оролцож байгаа. Олимпийн аваргынхаа гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Н.Түвшинбаяр аваргынх бүл нэмжээ | ||
Үзсэн: 1487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.