Шууд Chart

Бөхийн өргөөний үйлчилгээний чанарын асуудлаар санал солилцлоо

2015-03-02 14:13:25

Үзэгч, бөх сонирхогчдын зүгээс зарим бөхийн барилдааны үед хэрэглэгчийн эрх зөрчигдөж билет авах гэж өдөр, хоногоор дугаарлах, билеттэй иргэдэд суудал хүрэлцдэггүй, суудал авахын тулд 2-3 цагийн өмнө ирэх шаардлага гардаг, бөхчүүд үзэгчдээ хүндлэхгүй, ёс зүйгүй байдал гаргаж байгаа талаар ШӨХТГ-т хандсаны дагуу тус газрын дарга Т.Аюурсайхан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг хүлээн авч уулзлаа.  

Уг уулзалтын үеэр ШӨХТГ-ын зүгээс Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж буй арга хэмжээ, бөхийн барилдааны үйлчилгээний чанар, Монгол бөхийн барилдааны зохион байгуулалт, менежментийг сайжруулах, шүүлтийг орчин үеийн техник, технологи ашиглан үзэгч, олон нийтэд үнэн зөв, бодитой ойлголт өгөх, төөрөгдүүлэхгүй байх, бөхчүүдийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх, ёс зүйн дүрмийг боловсронгуй болгох талаар тодорхой саналууд тавьж санал солилцлоо.  

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бөхийн холбооны үйл ажиллагаа болон учирч буй бэрхшээл, онцлог нөхцөл байдлын талаар танилцуулж өөрсдийн зүгээс дээрх асуудлыг шийдвэрлэх, холбогдох арга хэмжээг авч, цаашид хэрэглэгч олон түмнийхээ эрхийг дээдлэн, ШӨХТГ-тай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Бөхийн өргөөний үйлчилгээний чанарын асуудлаар санал солилцлоо  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй