![](/uploads/201503/news/thumb/4309b9e7652a9d8c44f407e71f83911f_x3.jpg)
Испанийн Ла лигийн 25 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Реал Мадрид” талбай дээрээ “Вильярреал” клубыг хүлээж авч, 1:1-ээр тэнцсэнээр хоёр оноо алдлаа. Ингэснээр “Барса”-гаас дөрвөн оноогоор тасрах боломжоо алдаж байгаа юм.
Тоглолтын 52 дахь минутад Роналдо торгуулийн цохилтоос гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Мөн өөрөө улирлын 30 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин 64 дэх минутад Морено тоог тэнцүүлснээр “Реал”-ын хоёр оноог хулгайлсан юм. Ингэснээр “Вильярреал” 45 оноотой болж, зургаадугаар байрт бичигдэж байна.
Роналдо 30 гоолын босго давлаа | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.