![](/uploads/201503/news/thumb/05d416f90d29897917e96c00324489cc_x3.jpg)
Английн лигийн цомын тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн шөнө “Уэмбли” цэнгэлдэхэд боллоо. Английн дөрвөн том лигийн багууд хоорондоо өрсөлддөг энэхүү тэмцээний шигшээд “Челси” болон “Тоттенхэм” клубүүд шалгарч цомын төлөөх тулаанд “Челси” өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авснаар энэ улирлын анхны цомоо хүртлээ.
Тоглолтын 45 дахь минутад Жон Терри гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 56 дахь минутад “Тоттенхэм”-ийн хамгаалагч Кайл Уокер өөрийн хаалганд авто гоол оруулснаар “Цэнхэрүүд”-ийн цом хүртэх замыг засч өгсөн юм.
Тоглолтын дараа “Челси”-гийн дасгалжуулагч Жозе Моуриньо “Би үнэхээр баяртай байна. Бид Тоттенхэм болон Pochettino-гоос эхлэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр гайхалтай багийг босгож байгаа. Би тэдний өмнөөс харамсаж байна. Миний тоглогчид бүгд л гайхалтай байлаа. Бидэнд ямар ч асуудал байсангүй шүү дээ. Харин Тоттенхэмд хоёр л боломж байсан, өөр юу ч байгаагүй” хэмээн ярьжээ.
“Челси” энэ улиралд дөрвөн тэмцээнд цомын төлөө тоглосон. Английн цомоос эрт мултарсан бол лигийн цомыг ийнхүү хүртлээ. Одоо тэд Английн премьер лигийг тэргүүлж байгаа бөгөөд Аваргуудын лигт мөн түрүүлэх багийн нэгээр нэрлэгдэж байна.
“Челси” улирлын анхны цомоо өргөв | ||
Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.