"Чикаго Булсс" багийн супер од Derrick Rose өвдөгний бэртлийн улмаас хагалгаа хийлгэх ба бүтэн зургаан сарын турш талбайд гарахгүй.
Сүүлийн гурван жилд бэртэл гэмтэлд ороогдож, цөөхөн хэдэн тоглолтонд оролцсон Derrick Rose-ийг энэ улирал дахин талбайд гарахгүй гэх мэдээлэл гарсантай холбогдуулан NBA-гийн одод харамсаж буйгаа илэрхийллээ.
LeBron James : " D.Rose-ийн өмнөөс харамсаж байна. Сэтгэлийн хаттай байж, хүчтэй байгаарай, залуу минь."
Marco Belinelli : " Найз D.Rose минь хурдан эдгэхийг хүсэн ерөөе. Бурхан чамайг ивээг."
DeAndre Jordan : " Харамсалтай байна. Энэ бэртлийг би үзэн ядаж байна. Хурдан эдгээрэй. Чиний төлөө залбирч байна."
John Wall : " D.Rose андынхаа төлөө залбирцгаая. Хурдан эдгэхийг хүсье."
Jamal Crawford : " D.Rose-ийн өмнөөс маш их харамсаж байна. NBA-гийн хамгийн шилдэг супер оддын нэг төдийгүй бүр гайхалтай хувь хүн шүү" хэмээн жиргэсэн байна.
Дэрик Рөүзийн өмнөөс хэн юу гэж харамсав | ||
Үзсэн: 1471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.