Шууд Chart

Тулаанчид Буриадын аваргад өрсөлдөнө

2015-03-02 16:09:39

Буриад улсын 2015 оны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах муайтай боксын тэмцээн энэ сарын 5-8-ны хооронд Улаан-Үд хотноо болох гэж байна. Харин тус тэмцээнд дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлагад манай тулаанчид оролцохоор болжээ.

Монголын тамирчдаас өсвөр үеийн ангилалд Т.Өсөхбаяр 28 кг, залуучуудын ангилалд Б.Гансэлэм 48 кг, Т.Тэмүүлэн 54 кг-д, Э.Адъяаням 48 кг,  М.Гүндалай 51 кг-д  насанд хүрэгчдийн Б.Өлзийбаатар 51 кг-д, Б.Гантогтох 60 кг, Д.Гантүлхүүр 67 кг, Б.Батхүлэг 54 кг, эмэгтэй Б.Номин-Эрдэнэ 51 кг-ын жинд өрсөлдөх юм. 

Мөн тус тэмцээнд шүүгчээр Б.Алхаабаатар ажиллах юм байна.

Энэ тэмцээний өмнөхөн буюу ОХУ-ын Эрхүү хотноо өнгөрсөн сарын 19-22-ны өдрүүдэд болсон муайтай боксын олон улсын тэмцээнд манай тамирчдаас насанд хүрэгчдийн ангиллын 60 кг-ын жинд Б.Гантогтох түрүүлж, 54 кг-д Б.Батхүлэг мөнгөн медаль хүртээд байгаа юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Тулаанчид Буриадын аваргад өрсөлдөнө   
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй