Шууд Chart

Цагдаагийн албан хаагч Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ

2015-03-02 16:06:41

Хан-Уул дүүргийн II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Энхжаргал нь энэ сарын 12-18-ны өдрүүдэд Тайландын Улсын “Nakhon-Ratchasima” хотноо зохион байгуулагдсан Ази тивийн 35 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний 32.7 км-ын цуваа гарааны төрөлд гуравдугаар байрт шалгаран хүрэл медаль хүртсэн байна.

Энэхүү медаль нь Ази тивийн аваргаас авч байгаа гурав дахь хүрэл медаль бөгөөд хэлтсийн хамт олон энэ сарын  27-ны өдөр дугуйн ОУХМ-аа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн ажээ.
 


Цагдаагийн албан хаагч Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй