Шууд Chart

"Их өргөө аравтууд" лигийг тэргүүлж эхэллээ

2015-03-02 16:58:50

Гурав дахь удаагийн Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн шийдвэрлэх тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өнөөдөр хоёр тоглолт болно. Эхний тоглолт 18:00 цагаас  "Мон-Алтиус Мадимос Шонхорууд" vs "Хан талстын ирвэсүүд" багуудын хооронд өрнөх бол 20:00 цагаас Дорноговь "Сентоза Арслангууд" vs Төв аймгийн "Төв ургац" багтай тоглоно.

Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөхөд багуудад 2-3 тоглолт үлдээд байгаа. Одоогоор хүснэгтийг 11 хожил, долоон хожигдолтой "Их өргөө аравтууд", "СБЛ Хасын хүлэгүүд" багууд тэргүүлж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Их өргөө аравтууд" лигийг тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй