2006 онд нээгдсэн Хятадын www.Google.cn сайт хаагдаж магадгүй болоод байгаа тухай BBC телевизийн Шанхай дахь тусгай сурвалжлагч Крис Хогг мэдээлжээ. Дэлхийн хамгийн том хайлтын систем болох Google компани Хятад дахь сайтын хайлтын үр дүнд хяналт тавих тухайгаа зарлаад, Хятадын Засгийн газрын шаардлагыг цаашид биелүүлэх бодолгүй байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Учир нь Хятадын зүгээс хүний эрхийг хамгаалагчдын G-mail электрон шууданг эвдэх оролдлого гарчээ. “Google” компани Хятадын Засгийн газрыг энэ хэрэгт буруушаагаагүй боловч иймэрхүү оролдлого удаа дараалан давтагдаж байгааг батлах хангалттай нотолгоо байгаа тухай ярьсан байна. Дээрх мэдэгдлийг хийсний дараа Нью-Йорк дахь цахим худалдаанд Google’-ийн хувьцааны үнэлэмж 1.1 хувиар унажээ.
2009 онд Хятадын интернэт хайлтын зах зээлийн нийт өртөг нэг тэрбум доллар давсан удаатай. Харин энэ онд Google.cn 600 сая долларын ашиг олох боломжтой хэмээн шинжээчид таамаглаж байна. Дашрамд дуулгахад, Google сайтыг 10 сая хүн хэрэглэдэг бөгөөд өдөрт дунджаар 340.000 хүн тус сайтад нэвтэрдэг байна. Хэрвээ www.Google.cn хаагдах юм бол Хятадын Засгийн газартай хамтран ажилладаг Байду компани энэ зах зээлийн 60 хувийг хянах боломжтой болно.
Дэлхийн хамгийн том хайлтын систем Хятад улстай дайтаж эхэллээ | ||
Үзсэн: 1556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.