Цом авч чадахгүй байсан хоёр жилдээ цэг тавьж лигийн цомыг өргөөд байгаа Жозе Моуриньо өөрийгөө цомоор "тэжээдэг" хэмээн ярилаа.
Моуриньо: "Цомгүйгээр амьдарна гэдэг нь надад их хэцүү. Би өөрийгөө цомуудаар л тэжээх хэрэгтэй байдаг юм. Би 2000 онд эхэлж байлаа. Харин 2003 онд UEFA цомд түрүүлж, 2004 онд аваргуудын лигт түрүүлсэн. Харин өнгөрсөн хоёр улирлын цомгүй байдал 20 жил цомгүй явсан мэт л санагдсан" гэж ярьжээ. Карьерийнхаа 21 дэх цомыг хэрхэн тэмдэглэсэн талаар нь асуухад тэрбээр "Миний хүү, охин энд байсан. Гэхдээ миний эхнэр гэртээ байсан л даа. Намайг залгах хүртэл тоглолтын үр дүнг мэдээгүй байсан байна лээ" гэсэн байна.
Моуриньо: Би өөрийгөө цомоор "тэжээдэг" | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.