Польшийн нийслэл Варшав хотноо болсон эрэгтэйчүүдийн Европ тивийн нээлттэй тэмцээний 73 кг-д хүчээ сорьсон ОУХМ Г.Одбаяр түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.
ОУХМ Г.Одбаяр эхний тойрогт хийлж, дараагийн учраа Чехийн Якуб Жесминекийг гурван минут 13 секундэд цэвэр ялж, гуравдугаар тойрогт Италийн Аугусто Мелониг торгуулиар, хэсгийн аваргын төлөө Украины Артем Хомулаг гурван минут 17 секундэд цэвэр унагажээ. Украины бөхтэй барилдахдаа манай бөх гурван удаа торгуулж, өрсөлдөгч нь нэг ч торгуульгүй явж байсан юм.
Хагас шигшээд Туркийн Хасан Ванлиоглуг 36 секундэд цэвэр шидэж аваргын төлөө шалгарч үлдсэн байна. Ингээд аваргын төлөө манай бөх Солонгосын Ан Чахн Римтэй барилдаж, минут 56 секундэд мөн цэвэр ялжээ.
Г.Одбаяр Европын аварга боллоо /Видео/ | ||
Үзсэн: 1206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.