Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-03-04 10:56:41

Гуравдугаар сарын 4-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Хан ресурс” ХХК-д ялагдсан Засгийн газар татвар төлөгчдөөс 100 сая ам.доллар гаргуулах уу”, “Инээдмийн цаана эмгэнэл байдаг”, “Түүнийгээ уучилж байгаагаа би ямар азаар амьд байхад нь хэлж амжив аа”, “Оросууд хэмнэлтийг “дээрээсээ” эхлэв” зэрэг мэдээллийг онцлож байна. 


“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Эмнэлгийн алиалагч нар өвчтэй хүүхдүүдэд инээд бэлэглэж байна”, “Г.Ананд: Ц.Мөнх-Оргилын биш маш олон хүний эрх ашиг зөрчигдөж байна”, “Зах зээлд шилжээгүй эрчим хүчний салбар хэвийн ажиллахад хүнд болжээ” зэрэг материалыг унших боломжтой.


“Монголын үнэн” сонинд “Чалко”-гийн өр Тавантолгойн хэлэлцээрт саад учруулж болзошгүй”, “Хотжилтоос хөгжилд хүрэх зам бий”, “Иргэн Б.Энхбаяр Ерөнхийлөгчийг Цэцэд өгөхөөр болжээ”, “Гандантэгчэнлин хийдийн харуул хамгаалалт ямрыг хулгайчид “илчиллээ” зэргийг онцлон нийтлэсэн байна.


“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Н.Энхбаяр: Ард түмнээсээ салангид төр байж болохгүй”, “Ч.Чимидсүрэн: Алтанбулагийн чөлөөт бүсэд эдийн засгийн эргэлт нэмэгдсэн”, “Тони Блэйр юу зөвлөв”, “Монгол Улс агаарын замын шинэ үйлчилгээнд шилжинэ” зэргийг уншаарай.


“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Х.Тэмүүжингийн хүмүүсийг хуулийн салбараас цэвэрлэж эхэлжээ”, “Н.Энхбаярт итгээд үзье”, “Д.Эрдэнэбаатар: Ноён уулыг ухсанаар Хүннүгийн соёл, мөнх цэвдэг, ховор эмийн ургамал бүгд устана” зэргийг  онцложээ.


“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Монголын Засгийн газар “Хан ресурс”-т 100 сая ам.доллар төлөх үү”, “Б.Нямдорж: “Ая хийхийг зөвшөөрөв” гэсэн Б.Явуухулан гуайн бичиг одоо ч бий”, “Анна Дурицкая: Алуурчин ямар хүн байсныг харж амжаагүй”, “Нийтийн тээврээр үйлчлүүлэх бол карт авна” зэрэг мэдээ, нийтлэлийг уншаарай.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй