Шууд Chart

Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг шинэчлэв

2015-03-04 15:48:52

“Форбес” сэтгүүл дэлхийн баячуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Энэ удаагийн жагсаалтад “Майкрософт” корпорацийг үндэслэгч Билл Гейтс, Мексикийн бизнесмэн Карлос Слимийг ардаа орхиж тэргүүлсэн байна. Түүний орлого өнгөрсөн жил 3 тэрбумаар нэмэгдэж, нийтдээ 79 тэрбум долларт хүрчээ.

Түүнчлэн дэлхийн нийт тэрбумтны тоо өмнөх оныхоос 181-ээр нэмэгдэж, 1926-д хүрсэн бол өмнөх онд тэрбумтнуудын тоонд орж байсан 138 хүний хөрөнгө буурч энэ жагсаалтаас хасагдсан байна. Үүнд Укрианы ерөнхийлөгч Петр Порошенко багтжээ.

Дашрамд дурдахад, дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр “Уол март” сүлжээний эзэн 60 настай Кристи Уолон  41.7 тэрбумийн орлогтойгоор нэрлэгдсэн байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг шинэчлэв  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй