УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай, Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журам болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр ирсэн. Түүнчлэн Ноён уулыг хамгаалахаар өлсгөлөн зарлаж байсан иргэдийг дэмжсээр байсан бөгөөд Ноён уулыг төрийн тахилгат уул болгож, хамгаалалтад авах эрх Ерөнхийлөгчид байгаа учраас түүнд л хандах үлдлээ хэмээн мэдэгдэж байсан юм.
Г.Уянга: Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө | ||
Үзсэн: 2882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.