Шууд Chart

“247 градус” киноны нээлт хойшлогджээ

2015-03-05 09:47:11

“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний бүтээл болох "247 Градус" романтик инээдмийн уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийх байсан ч уг арга хэмжээ хойшлогдож энэ сарын 11-нд болжээ.

Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан хэмээн залуу найруулагч онцлон ярьсан. Киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, Б.Барслхагва нар тоглосон байна. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“247 градус” киноны нээлт хойшлогджээ  
Үзсэн: 2647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй