Шууд Chart

"Тайжийн хурд-2015” уралдаан өнөөдөр болно

2015-03-05 12:48:40

МСУХ-оос жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын "Тайжийн хурд" уралдаан өнөөдөр болж байна. Тус уралдаанд дээд гурван насны хурдан хүлгүүд тоосоо өргөх юм.  

Дорноговь аймгийн Дэлгэрэх сум хэзээнээсээ хурдан хүлэг, эрдэмт уяачдаараа алдартай бөгөөд энэ нутгаас "хар" хэмээн олондоо алдаршсан Гүнширийн Дамба гэж Монгол Улсын манлай уяач төрөн гарсан байдаг. Дэлгэрэхийн Дэндэв тайж, Галсан банди нарын адуу хурдан гэцгээдэг нь олон жишээгээр батлагдсан аж.

Хамгийн сүүлд 2009 оны Улсын их баяр наадмын их насны түрүү энэ нутгаас тодорсон. Дэлгэрэх сум нь аймгийнхаа Өргөн сум, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр зэрэг хурдны өлгий сумдтай хил залгаа оршдог билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Тайжийн хурд-2015” уралдаан өнөөдөр болно  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй