Шууд Chart

Байнгын хороо нийт 56 асуудал хэлэлцжээ

2015-03-05 13:28:26

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар өнөөдөр тус байнгын хорооноос 2014 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 хууль, дөрвөн тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай таван асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээлсэн.

Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд бие даасан дөрвөн хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 15 хууль, хүчингүй болсонд тооцох тухай хоёр хууль, 4 УИХ-ын тогтоолыг нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлуулсан байна. Түүнчлэн намрын чуулганы хугацаанд Байнгын хорооноос есөн тогтоол баталсанаас ажлын хэсэг байгуулах тухай найм, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх тухай” нэг тогтоолыг баталж, Засгийн газарт холбогдох асуудлаар чиглэл өгчээ. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг 23 удаа хуралдаж, 12 ажлын хэсгийн танилцуулга, хуралдааны 20 орчим тойм бэлтгэжээ.

Мөн эрхлэх асуудлынхаа хүрээнд бие даасан дөрвөн хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 15 хууль, хүчингүй болсонд тооцох тухай хоёр хууль, дөрвөн УИХ-ын тогтоолыг нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлуулсан байна.
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хороо нийт 56 асуудал хэлэлцжээ  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй