Шууд Chart

Супер лиг: "Шаркс" чухал хожил байгууллаа

2015-03-05 15:16:45

Эмэгтэй үндэсний супер лигийн эхний тоглолт хүснэгтийн сүүлийг мушгиж байгаа ШУТИС "Шаркс" болон хоёрдугаар байранд бичигдэж байсан "Этүгэн SBL Хүлэгүүд" багуудын хооронд боллоо. Сүүлийн гурван ч тоглолтдоо дараалан хожигдол хүлээгээд байсан "Шаркс" багийн хувьд энэ тоглолт тун чухал байсан юм.

Улмаар хоёрдугаар багийн тоглолт тун тэнцүүхэн өрнөж, дөрөвдүгээр үеийн цаг дуусахад дөрвөэ секунд дутуу байхад "Шаркс" багийн Б.Болортуяа дундын зайн довтолгоогоо амжилттай болгож 67-66-аар улирлын гурав дахь хожлоо байгуулсан юм.

Тэднээс Б.Болортуяа 26 оноо таван бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Ц.Цэрэнлхам 11 оноо 16 самбар Б.Баянжаргал 10 оноо 5 самбар авсан юм. "Этүгэн Хүлэгүүд"-ээс легионер  төвийн тоглогч Ashley Prim 17 оноо Courtney Dunn 11 оноо А.Ариунтунгалаг 10 оноо тус тус авсан байна. Ингэснээр хоёр дараалан хожигдол хүлээсэн "Этүгэн SBL Хүлэгүүд" баг 6 хожил 4 хожигдолтой хүснэгтийн хоёрдугаар байранд хэвээр үлдсэн бол "Шаркс 3 хожил 6 хожигдолтой тавдугаар байранд хэвээр үлдлээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Супер лиг: "Шаркс" чухал хожил байгууллаа  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй